“Хөгжлийн харандаа 2018” тайлант өдөрлөг боллоо

Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний  93 жилийн ойн өдөр,  дүүргийн хэмжээнд  хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, дугуйлан секц, клубууд,  хүүхдийн оролцооны байгууллага, хүүхдийн үүсгэл санаачилгын хамт олны үйл ажиллагааг  олон нийтэд сурталчлан таниулах,  дэмжин урамшуулах, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа Багануур -2018” өдөрлөгийн  үйл ажиллагааг Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн хэлтэс,  Багануур дүүргийн ЗДТГ-ын НХХ, Боловсролын хэлтэс, Дэлхийн Зөн ОУБ-н Багануур Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран уламжлал болгон 3 дах жилдээ зохион байгууллаа.

Өдөрлөгт Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 29 байгууллага, Хүүхдийн оролцооны 17 байгуулллагын 800 гаруй хүүхэд багачууд оролцсон бөгөөд хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой байдгаараа онцлог.

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний  93 жилийн ойн өдөр тохиож байгаатай холбогдуулан, хүүхдийн байгууллагын төлөөлөл болон хүүхэд,  ахмад пионерууд тус байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөж, сурагчид хүндэтгэлийн шугам жагсаалаар алхаж ахмад пионерууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн хүүхдийн оролцооны байгууллага, дугуйлангийн хүүхдүүд өөрсдийн авьяас чадвараа ирсэн зочдод үзүүлж сонирхууллаа.

Өдөрлөгийн үеэр дүүргийнхээ хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулан,хүүхэд бүрийг жигд хөгжүүлэхэд идэвх санаачлага гарган амжилттай ажиллаж байгаа байгууллага, багш нартаа талархал илэрхийлж  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн ОУБ-ын Багануур ОНХ-ийн  нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан. Үүнд:

  • Ахмад пионер Ц.Сэржгочоо
  • Ахмад пионер Ц.Лхамсүрэн
  • Ш. Ганцэцэг даргатай  “Соёлын ордон”-ы хамт олон
  • Засаг даргын дэргэдэх волейболын өсвөр үеийн шигшээ дасгалжуулагч , Спортын дэд мастер Б.Үүрдсайхан.
  • Засаг даргын дэргэдэх Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Сумын заан Хандсүрэнгийн Магвандорж
  • Д. Нацагдоржийн нэрэмжит Гүн галуутай цогцолбор сургуулийн захирал З. Болормаа
  • Дүүргийн Засаг даргын Бүжиг бүжиг хамтлагийн багш, СТА  Б. Балжинням нар шагнал хүртлээ.

Ийнхүү Хүүхдийн байгууллагаар овоглодог нийт зорилго нэгт Боловсрол соёлын байгууллагууддаа дэмжлэг үзүүлэн хамтран ажилсанд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэе.

Хүүхдийн төлөөх гэгээн үйлс од мэт түгж

Хүүхдийн ариун сэтгэл наран мэт ивээх болтугай!

Монголын үрс маш олон болох болтугай!

 


ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply