НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЭНЭ САРЫН 20-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ.

 

Монгол Улсын уул уурхайн салбарын томоохон бүтээн байгуулалт Багануурын уурхайн түүхт 40 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Үүний хүрээнд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байгаа ба өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 17 багийн 200 гаруй тамирчид өрсөлдөх юм. Тэмцээнийг Улсын шүүгчээр Ц.Алтанбулаг, А.Баясгалан, Х.Золдэлгэр нар Ерөнхий шүүгчээр Б.Эрдэнэхүү, Азийн шүүгч Г.Золбаяр, Монголын воллейболын холбооны шүүгч Ц.Алтан-өлзий, Ц.Нямсүрэн, Б.Цогбаяр, Э.Энхмөрөн нар шүүх юм.

Тэмцээний нээлтийн үеэр Багануур дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр “Багануур” ХК-ий “Уурхайчин” спорт цогцолборын зохион байгуулагч спортын мастер Э.Батбаяр, Воллейболын спортын мастер цолоор Багануур дүүргийн тамирчин н.Мөнхзул, н.Болормаа, н.Билгүүн нар тус тус шагнагдлаа.

Улсын аварга шалгаруулах тэмцээн 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Нийт баг тамирчиддаа амжилт хүсье.

Leave a Reply