ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД-2018

ТАТВАР ТӨЛӨГЧИЙН НОГООН ТӨГӨЛ

          *ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЭХЭЛНЭ*  уриатай 2018 оны *Татвар төлөгчдийн өдрүүд*-ийн хаалтын арга хэмжээний хүрээнд дүүрэг орон нутагтаа нэг бүтээлч ажил хийж үлдээх санаачлага гаргасны анхных нь энэхүү төгөл байгуулах ажил байлаа.

Энэ үйл ажиллагаатай давхацсан Үндэсний мод тарих өдөр тохиосноор дүүргийн 1-р хорооны 8, 9-р байрны булангийн зүлэгтэй хайсанд 2018 оны *Татвар төлөгчдийн өдрүүд*-ээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан зохион бичлэг, гар зургийн уралдаанд түрүүлсэн сурагчид болон тэргүүний татвар төлөгч иргэдийн оролцоотойгоор анхны ногоон төглийг байгуулж *ТАТВАР ТӨЛӨГЧИЙН НОГООН ТӨГӨЛ* нэр өгсөн байна.

Цаашид энэхүү ажлыг жил бүр зохион байгуулж татвар төлөгчидөө өргөнөөр хамруулж ажиллана.

Анхны бүтээлч ажлыг, хамт олноороо дэмжин *ТАТВАР ТӨЛӨГЧИЙН НОГООН ТӨГӨЛ*-д мөнх ногоон гацуур мод хандивласан Багануур дүүргийн ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “ХӨХ ДӨРВӨЛЖИН” ХХК-ны удирдлага, хамт олонд татвар төлөгчид, Татварын хэлтсийн хамт олноос баярласнаа илэрхийлэн ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

Leave a Reply