ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2018 оны 05-р сарын 09-ны өдөр

Багануур дүүргийн Хүүхдийн зуслангийн тохижилтыг сайжруулж, шаардлагтай тоног төхөөрөмжөөр хангах барааны БНД.ХААА/201801006 дугаартай ажлын тендер.

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн хүүхдийн зуслангийн тохижилтыг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлын тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь эргэн төлөгдөхгүй нөцхөлтэйгээр 50,000 /тавин мянган/төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Аудит, нотариатаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  2016, 2017 онуудад дор хаяж нэг удаа 50,000,000 /Тавин сая/ төгрөгнөөс багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай: Үүнд

Барилга хот байгуулалтын яамны барилга угсралтын зөвшөөрөл олгох журмын 2.1.1, 2.1.2 заалтаар ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтөй эрх бүхий байгууллага байна.

Тендерийг 2018 оны 05-р сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минут-аас өмнө цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05-р сарын 16-ны өдрийн, 10 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эсэх:  эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1-р  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Ж.Мөнгөнцэцэг утас: 70212102

Leave a Reply