Багануур дүүрэгт газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдана.

  1. Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах үндэслэл:
    Монгол улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дүүргийн Засаг даргын 2018 оны А/153 дугаар захирамжийг тус тус үндэслэнэ.
  2. Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газар:
    Багануур дүүргийн 2-р хороо, Хуцаагийн хадан хошууны хойд аманд байрлах 30 га газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар, дэд бүтэцгүй.
  3. Төсөл хүлээн авах хугацаа: 2018 оны 06 сарын 18-ны өдрийг дуустал.
  4. Төсөл хүлээн авах газар: Багануур дүүргийн Газрын албаны байранд.
  5. Төсөл сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг:
    Төсөл сонгон шалгаруулалтаар олгох газар болон төсөлд тавигдах шаардлагын талаарх мэдээллийг www.bnd.ub.gov.mn сайт, /Багануур дүүргийн Газрын алба/ фэйсбүүк хуудас, 70212255, 70212450 дугаарын утсаар лавлана уу.

Leave a Reply