МЭНДЧИЛГЭЭ

 

Манай улс Олон улсын сувилагчдын өдрийг 1995 онд анх тэмдэглэн эхэлсэн түүхтэй. Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн олон улсын сувилагчийн нийгэмлэгээс сувилагч нарын баярын өдөр болгосон байдаг.
Сувилагч хүн гэдэг сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрхэм мэргэжилтнүүд билээ.

Энэ жил сувилагчид хүний эрүүл мэндийн эрхийг хамгаалахаар “Эмнэлгийн тусламжийг байршил, байгууллага үл харгалзан бүх хүмүүст эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй үзүүлнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийт сувилагч болон тусгай мэргэжилтнүүддээ тэр дундаа өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа энэ жил 40 жилийн ой тохиож буй дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилахуйн албаны сувилагч, эмнэлэгийн тусгай мэргэжилтэн та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндийг хүргэж, ажлын амжилт хүсье.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.САНДАГ-ОЧИР