ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААН” СЭДЭВТ ОЛИМПИАДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ БОЛЛОО.

 

Өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл ахуйн талаар мэдлэг олгож, эрүүл амьдралын зөв дадал хэвшил олгох зорилгоор Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Эрүүл амьдрах ухаан” сэдэвт олимпиадын жил бүр уламжлан зохион байгуулдаг уламжлалтай.

 

Засаг даргын нэрэмжит энэ удаагийн олимпиадыг: Ус уух дадал хэвшил, усны ач тус, усны эрүүл ахуйн тухай, Сав баглаа боодлыг таних тэмдэг, Гар угаах дарааллыг хэвшүүлэх,  Амны хөндийн эрүүл ахуй, Орчны эрүүл ахуй, Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, БЗДХ өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүний хор нөлөө, Нөхөн үржихүйн эрүүл мэнд, дасгал хөдөлгөөний ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан.

 

ЕБС-ийн 3 сургуулийн 4-12-р ангийн 122 бүлгийн 3389 сурагч эхний шатанд хамрагдан 2 дахь шатанд 27 бүлгийн 838 сурагч нийт давхардсан тоогоор 4227 сурагчид хамрагджээ.

 

Энэ үеэр олимпиадад шавь нараа амжилттай бэлдэж оролцсон “Боловсрол” цогцолбор сургуулийн биологийн багш, 4-4 ангийн багш Г.Чимэддулам, Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургуулийн биологийн багш Б.Рэгзэдмаа, “Боловсрол” цогцолбор сургуулийн биологийн багш, 11-2 ангийн багш З.Пүрэв нарыг шагнаж урамшууллаа.

 

Анги хамт олноороо амжилттай оролцож 3 сургуулийн 4-р ангиудаас тэргүүн байрт “Боловсрол” цогцолбор сургуулийн Г.Чимэддулам багштай 4-4 анги

5-р ангиудаас тэргүүн байрт “Боловсрол” цогцолбор сургуулийн Ж.Бадамханд багштай 5-2 анги

6-р ангиудаас тэргүүн байрт 125-р сургуулийн Б.Хэрлэнтуул багштай 6-1 анги

7-р ангиудаас тэргүүн байрт Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургуулийн Д.Уранчимэг багштай 7-5 анги

8-р ангиудаас тэргүүн байрт Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургуулийн Г.Ууганбат багштай 8-4 анги

9-р ангиудаас тэргүүн байрт Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургуулийн Б.Болорцэцэг багштай 9-4 анги

10-р ангиудаас тэргүүн байрт Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургуулийн Б.Болорцэцэг багштай 10-2 анги

 

11-р ангиудаас тэргүүн байрт “Боловсрол” цогцолбор сургуулийн З.Пүрэв багштай 11-2 анги

12-р ангиудаас тэргүүн байрт Д.Нацагдоржийн нэрэмжит “Гүн галуутай” цогцолбор сургуулийн Б.Болорцэцэг багштай 12-2 анги тус тус шагналаа авлаа.

 

Олимпиадад амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн багш, анги хамт олондоо цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Leave a Reply