ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙ БАЙХ ӨДӨР

 

Энэхүү өдөр Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох аян, хүүхдийг зодож шийтгэхгүй байх Дэлхийн нийтийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргад суралцах аяны үйл ажиллагаа боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хүүхдээ зодож шийтгэхээс татгалзах 04-р сарын 30-ны энэхүү өдрийг ЗДТГ, ГБХЗХХэлтэс, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага ОНХХ, Цагдаагийн хэлтэс, Соёлын ордон хамтран зохион байгуулдаг.

Хүүхэд бие махбодийн шийтгэл үзүүлэхээс татгалзах олон улсын өдрийн нөлөөллийн ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл болсон 150 гаруй хүүхдүүд оролцлоо.

Үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очир, холбогдох албаны төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр хүүхдүүд иргэд олон нийтэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэлээ.

Leave a Reply