Төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулах ажил үргэлжилж байна

. Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, ТЗУХ-ийн дарга Б.Туяа, холбогдох албаныхан 427-р хаалттай хорих ангийн алба хаагчдад өнгөрсөн оны тайланг тавьж энэ жил хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Ангийн алба хаагч Б.Золбоо “Хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсанд талархал илэрхийлье. 21-р байр их хүйтэн байна гаднах фасадыг хөөсөнцөрөөр дулаалах хэрэгтэй байна” гэлээ.

Тус ангийн хамт олон дүүргээс зохион байгуулсан ажилд идэвхитэй оролцдог  ба Багануур-Ус ОНӨААТҮГ-ын цэвэрлэх байгууламжаас хорих анги хүртлэх хээрийн цэвэрлэгээг  нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураараа  сар бүр хийж хэвшсэн нь бусад байгууллагуудад сайн шижээ болохоор байна.

Leave a Reply