“Нүүр тулсан ярилцлага”-ыг амжилттай зохион байгууллаа.

“Дэлхийн зөн” ОУБ ОНХөтөлбөрөөс “Хүүхэд хамгаалал” төслийн хүрээнд “Боловсрол” цогцолбор сургуультай хамтран “Нүүр тулсан ярилцлага”-ыг амжилттай зохион байгууллаа.

Уулзалтын гол зорилго нь “Боловсрол” цогцолбор сургуульд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн шийдэхэд оршиж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд төр захиргааны байгууллагын удирдлагууд, ААНБ-ын захирал, хүүхэд, эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.

Төр захиргааны байгууллагын зүгээс энэ жил “Боловсрол” цогцолбор сургуулийн дээврийн засварын ажилд 145,3 сая төгрөг, гадна тохижилтын ажилд 50 сая төгрөгийг шийдвэрлүүлэн ажиллаж байна.

Leave a Reply