5-Р ХОРООНЫ ИХ ГҮН ХЭСЭГТ БАРИГДАЖ БУЙ 320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ БАГА СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ 55 ХУВЬТАЙ БАЙНА.

 

Он дамжин хийгдэж байгаа 5-р хорооны Их гүн хэсэгт баригдаж буй 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын ажлыг “Мөнхийн үргэлжлэл” ХХК 3-р сарын 25 –наас ажлаа эхлэн гүйцэтгэж байна.

Одоогийн байдлаар барилгын А, Б хэсгийн 2,3-р давхарын гадна өрлөгийн ажил дууссан дотор өрөөнүүдийн өрлөг хийгдэж байна В хэсгийн спорт заалны опалка зангидаж цутгалтын ажил хийгдэж барилгын ажил 55 %-тай байна.

Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, ЗДОрлогч Т.Отгонболд холбогдох албаны хүмүүс барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Leave a Reply