УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Хурлын эхэнд өнгөрөгч 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг далгаврын биелэлтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа,
2018 оны дүүргийн тохижилтын ажлын төлөвлөгөөг Засаг даргын орлогч Т.Отгонболд танилцууллаа.

Өнгөрсөн 14 хоногт ЦХэлтэст 120 гэмт хэрэг бүртгэгдсэн ба өмнөх үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна. Нийт бүртгэгдсэн өргөдөл, гомдлын 41,5 хувь нь гэр, орон сууцанд архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил эзэлж байна. Хүлээн авсан өргөдөл, гомдлын 41 буюу нь 34,1 хувь нь 1 дүгээр хороо, 4 буюу 3,3 хувь нь 2 дугаар хороо, 22 буюу 18,3 хувь нь 3 дугаар хороо, 20 буюу 16,6 хувь нь 4 дүгээр хороо, 33 буюу27,5 хувь нь 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгджээ.

МХХэлтэс Хэрлэнгийн шалган бүртгэх товчоогоор 43 тээврийн хэрэгслээр 227 толгой мал тээвэрлэгдэн ирснийг буцаасан байна. Мөн 7 зөрчлийн илрүүлэх арга хэмжээ авч ажилласан ба “Их цэвэрлэгээ 90 минут” үйл ажиллагааны хүрээнд улсын байцаагч нар ААНБ-ын хог цэвэрлэгээнд хяналт тавин ажиллажээ.

Онцгой байдлын хэлтэс нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багт хураалттай мод, хашаа, дүүргийн 5-р хороонд 5 ханатай гэр, хураалттай өвс шатаж байсныг тус тус унтрааж ажилласан ба 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд 3-5 насны 3 хүүхэд гадаа тоглож байгаад алга болсон тухай мэдээллийг хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагаанд тус хэлтсээс 22 албан хаагч 4 автомашинтайгаар хүч нэмэгдүүлэн ажиллажээ. 2018.04.19-ны өдөр Хэрлэн голын Дивизийн гарамын салаанд 6 зорчигчтой “Портер” маркийн ачааны автомашин голын салаанд суусан байсныг татан гарган ажилласан байна.