Цэвэрлэгээний мэдээ

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/301, дүүргийн Засаг даргын А/131 дугаар захирамжийн хүрээнд “Их цэвэрлэгээ-90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Бямба гаригт 11:00-12:30 цагийн хооронд зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд ААНБ-ууд өөрийн эзэмшлийн газраас гадна Засаг даргын Тамгын газрын даргын баталсан 83 байршилд хариуцсан газрын цэвэрлэгээг хийж гүйцэтгэж байна. Цэвэрлэгээ зохион байгуулах  2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2/48 дугаар албан бичгийг нийт 84 байгууллагад хүргүүлснээс одоогийн байдлаар 71 байгууллагын 629 ажилчид цэвэрлэгээнд гараад байна.

 

Цэвэрлэгээнд ЗДТГ, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж  ажиллалаа.