Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал

Дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг 23 газар байна. Үүнээс 9 аж ахуй нэгж MNS 5274:2017 стандартын шаардлага ханган ажиллаж байгаа ба цагдаагийн хэлтсээс өнгөрсөн 2 сард барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудад хяналт шалгалтыг хийсэн байна.

Шалгалтаар камергүй, хаалганы төмөр бэхэлгээгүй зэрэг бусад зөрчил илэрч зөрчлийг арилгуулж ажилласан байна.
Мөн үйл ажиллагаа явуулж буй 23 аж ахуйн нэгжүүдээс 4 аж ахуйн нэгжийн гэрчилгээний хугацаа нь дууссан байжээ.

Удирдагын зөвлөлийн хурлаар дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газрын эзэдтэй ирэх 7 хоногт уулзалдахаар боллоо.