Дараагийн хэлэлцсэн асуудал “Дөл түшиг” ХХК-д хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга

Дараагийн хэлэлцсэн асуудал “Дөл түшиг” ХХК-д хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга юм. Тус компани нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны байдлаар үндсэн үйл ажиллагаа эхлээгүй, ангилж ялгах ажиллагаа явуулж байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр 06-ний өдрийн дүүргийн Засаг даргын “Хяналт шалгалт явуулах тухай” захирамжийн дагуу ажлын хэсэг гарч “Дөл түшиг” ХХК-ий үйл ажиллагаанд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны 19 цагт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн.

Шалгалтаар: Дотоод хяналт шалгалтыг хариуцах нэгж, ажилтангүй, тогтмол хийж хэвшээгүй, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгон, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хаяг рекламаа стандартын дагуу шинэчлээгүй, гэрэлтүүлэг хангалтгүй зэрэг бусад зөрчил илэрсэн байна.

Багануур дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс зуучилсан 24 ажилтантай шинээр гэрээ байгуулж нийт Монгол 27 ажилтан, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 3-р сарын 14-ны өдрийн 72 дугаар тогтоолоор тус компани нь төмөрлөгийн үйлдвэрийн технологийн дамжлагад шинэчлэл хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, домен зуух, коксжуулах үйлдвэр шинээр барих ажлыг гүйцэтгэх нөхцөлтэйгээр БНХАУ-аас 60 иргэнийг ажиллуулах квот авсан ба өнөөдрийн байдлаар 56 хятад ажилтан ажиллаж байна.

Засаг дарга Ц.Сандаг-Очир: “04 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг бүгдийг арилгах, БНХАУ-аас ирсэн 56 иргэнийг үйлдвэрийн байгууллагаас гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллахыг “Дөл Түшиг” ХХК-д, зөрчлөө арилгасан эсэхэд мэргэжлийн байгууллагууд хяналт тавих, гүйцэтгэлийн шалгалтыг ойрын хугацаанд хийх, байнгын хяналттай ажиллах”-ыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.