УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

 

Хурлаар:
1. Дүүргийн 2017-2018 оны Өвөлжилтийн дүн, тулгамдаж буй асуудал
2.“Дөл түшиг ” ХХК-ий үйл ажиллагаанд хийсэн хамтарсан шалгалтын дүн
3.Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн стандартын хэрэгжилтийг шалгасан хяналт шалгалтын дүн
4.Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1 дүгээр улирлын хэрэгжилт
5.Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2018 оны 1 дүгээр улирлын мэдээ
6.Элсэлтийн ерөнхий шалгалтад 750 ба түүнээс дээш оноо авсан багш, сурагчдыг урамшуулах шалгуур үзүүлэлт батлах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцлээ.

Эхний асуудал Багануур дүүргийн 2017-2018 оны өвөлжилтийн дүн, зуны засварын ажлын явц, тулгамдаж байгаа асуудлын талаар ДБҮҮХ-ээс мэдээллийг бэлтгэн танилцуулж хэлэлцүүллээ.

Дүүргийн хэмжээнд дэд бүтцийн байгууллагуудын өвөлжилтийн төлөвлөгөөний биелэлт 98,2%-тай байгаа бол сургууль цэцэрлэг, эмнэлэг, СӨХ гээд бусад байгууллагын биелэлт 82-оос дээш хувийн биелэлттэй байна.

Зөвлөлийн хурлаар удирдлагууд Дэд бүтцийн байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлыг нэг бүрчлэн сонсож, шаардлагатайг холбогдох байгууллагад уламжилж ажиллахаар боллоо.