ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 04-р сарын 11-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн авто зам засварын ажил, НХААГ/201801089

Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Багануур дүүргийн авто зам засварын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 /Тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай:

“Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох” журмын

– 2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах

– 2.8.8 Замын байгууламжид хамаарах талбай барих, засварлах

заалттай тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага байна.

Тендерийн хамт 3.400.000 /Гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 05-р сарын 11-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө  цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05-р сарын 11-ны өдрийн 10 цаг 30 минутанд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр,  Худалдан Авах ажиллагааны алба мэргэжилтэн О.Мөнхгал

Утас: 70212103

Comments Closed

Comments are closed.