Үерийн далан суваг шуудууны байдалд үзлэг хийлээ.

Багануур дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд хөрөнгө гаргах тухай захирамжийн хэрэжилтийн байдалд Засаг даргын Тамгын газар, 5 хороод, Онцгой байдлын хэлтэс хамтран орон сууцны хороололын хойд хэсэг, Хуцаагийн далан, шинээр баригдсан далан, 2, 4, 5-р хорооны гэр хорооллын гудамж, авто зам дагуух ус зайлуулах суваг шуудуунд үзлэг хийв. Үзлэгээр хуучин суваг шуудууны гарц гаргалгааг сайжруулах, шороон болон хатуу хучилттай авто замын ус зайлуулах хоолойнд хуримтлагдсан хог хаягдлыг зайлуулах шаардлагатай байршлуудыг тогтоож холбогдох байгууллагад шаардлага хүргүүлж ажиллалаа. Одоогоор төв суурин хэсгээр цасгүй учир шар ус бага хуримтлагдсан байдалтай хэвийн байна. Цаг агаар дулаарч цас, мөс хайлсны улмаас, үүссэн хог хаягдал ил гарч дүүргийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, орчны бохирдол үүсч байгаа учир их цэвэрлэгээ зохион байгуулахаар Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 3 дугаар сарын14-ний өдрийн 2/29 дугаар албан бичгийг Хороод, 6 СӨХ-д болон дүүргийн хог тээвэрлэгч байгууллагад хүргүүлсэн байна. СӨХ-дийн 60 ажилчид нийтийн эзэмшлийн зам талбайн 48 үйлчлэгчид хамтран орон сууцны хороолол дотор, нийтийн эзэмшлийн зам, талбай болон гуу жалга, мянганы зам дагуу 16 км газрын хог хаягдлыг цэвэрлэж 24 м3 хог хаягдлыг ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт буулгасан байна.

Leave a Reply