Эрчим хүчний инженерүүдийн уулзалт боллоо.

Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо, Багануурын ЭХИХ-ны салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран дүүргийн Эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтнуудад “ИНЖЕНЕРИЙН ЛЕКЦИЙН ЦАГ” арга хэмжээг зохион байгуулж, уг арга хэмжээнд 120 гаран инженер техникийн ажилтан, эрчим хүч, уул уурхайн захирлууд хамрагдлаа.
1. МЭХИХ-ний тухай танилцуулгыг МЭХИХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Р.Ганжуур,
2. МЭХИХ-ноос 2018 онд зарлаж буй 3 төрлийн болзолт уралдааны танилцуулгыг МЭХИХ-ны УЗ-ийн гишүүн Ч.Өнөрцэцэг,
3. Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэлээр Эрчим хүчний Зохицуулах хорооны дарга, МЭХИХ-ны ерөнхийлөгч А.Тлейхан,
4. “Эрчим хүчний системийн бие даасан байдлыг хангах тухай” АНУ-ын Виржинийн Олон улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, ШУТИС-ийн докторант, Монгол улсын зөвлөх инженер, П.Товуудорж нар мэдээлэл хийлээ.
Мөн МЭХИХ-ны Багануурын салбар зөвлөлийг байгуулж даргаар нь “БЗӨБЦТС” ТӨХК-ний дэд захирал Г.Шүрэнчулуун, нарийн бичгийн даргаар тус компаний ХАБЭАХариуцсан ахлах инженер Д.Ганцэцэг нарыг сонголоо.

Leave a Reply