Дүүргийн тогооч нарын ур чадварын тэмцээнийг зохион байгуулна.

ДҮҮРГИЙН ТОГООЧ НАРЫН “БАГАНУУР-2018” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
2018 оны 03 сарын 27                                                                                                                  Багануур дүүрэг

Зорилго: Багануур дүүргийн аварга шалгаруулах тогооч нарын тэмцээнийг зохион байгуулсанаар тогооч нар орчин үеийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний арга технологиос харилцан суралцаж, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадварыг тодорхойлох, дээшлүүлэх, үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэхэд оршино.
Ерөнхий зохион байгуулагч: Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбооны Багануур салбар зөвлөл

Хамтран зохион байгуулагч: Биеийн Тамир Спортын Хороо, Өргөө соёлын ордон
Ур чадварын тэмцээн: 2018.04.22-ны 10.00 цагаас БТСХорооны зааланд эхэлнэ.
Уралдааны төрөл 1. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол
2. Зоогийн газар, кафе, рестораны хоол
3. Шилдэг багийн хоолны төрөл
Орчин үеийн дэвшилтэт шинэлэг шинж чанартай байх нарийн ажилбар оруулж хийх, материалыг хэрхэн ашигласан байдал, цаг ашиглалт зэргийг шүүгчдээс онцгойлон дүгнэнэ. Оролцогч хүмүүс багаж хэрэгслийг өөрийн сонголтоор авч ирнэ.
1. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛ
Анхны боловсруулалт, дулааны боловсруулалт, таваглалт зэргийг 50 минутанд багтаана. Өөрийн материалаар хүүхдийн иж бүрдэл хоол хийнэ. Орчин үеийн дэвшилтэт шинэлэг байдлыг тусгасан хүүхдийн сонирхлыг татах зохиомжтой байна.
Үүнд:
• Салат, зууш
• Зутан шөл
• Үндсэн хоол
Оролцогч нь хоол таваглах тавгаа өөрийн сонголтоор авч ирнэ. Хийгдсэн хоолны орц норм хэмжээг нарийн баримталж технологийн карт бичсэн байх ёстой.
2. ЗООГИЙН ГАЗАР, КАФЕ, РЕСТОРАНЫ ХООЛ
Өөрсдийн авч ирсэн материалаар салат, зууш, үндсэн хоол хийнэ. /Орчин үеийн дэвшилтэт, шинэлэг шинж чанартай, сүмс болон бүтээгдэхүүний зохицолдолгоо тохирсон байна/. Оролцогч хоол тус бүрийг хоёр порцоор хийх ба таваглалт ижил байна. Хийгдсэн хоолны орц норм хэмжээ болон технологийг нарийн баримталсан байх ёстой.
Үүнд:
• Салат, зууш
• Шөлтэй хоол
• Үндсэн хоол
Оролцогч нь хоол таваглах тавгаа өөрийн сонголтоор авч ирнэ. Хийгдсэн хоолны орц норм хэмжээг нарийн баримталж технологийн карт бичсэн байх ёстой. Анхны боловсруулалт, дулааны боловсруулалт, таваглалт зэргийг 60 минутанд багтаана.
3. ШИЛДЭГ БАГИЙН ХООЛНЫ ТӨРӨЛ
Нэг багт гурван тогооч оролцоно. Шүүгчдийн зүгээс тусгайлан бэлтгэсэн битүүмжилсэн савтай бүтээгдэхүүнийг сонгон доторх хүнсний материалаар хийх хоолны цэс гаргана. Цэс зохиох хугацаа 5 минут, үндсэн ажилбар 60 минут байна. Хийгдэх ажилбар салат зууш 2 төрөл, үндсэн хоол 2 төрөл буюу тус бүр 2 порц байна. Орчин үеийн дэвшилтэт шинэлэг шинж чанартай байх, нарийн ажилбар оруулж хийх, материалыг хэрхэн ашигласан байдал, багаар ажиллах чадвар, цаг ашиглалт зэргийг шүүгчдээс онцгойлон дүгнэнэ.
Уралдаанд оролцогч нар дараах материал бүрдүүлнэ.
• 3*4 хэмжээтэй зураг 2 хувь
• Мэргэжлийн баталгаажсан үнэмлэхийн хуулбарыг хавсаргах
• Бүртгэлийн хураамж 10000 төг
Оролцогч дараах зарчмаар уралдаанд оролцоно. Үүнд:
• Заасан хугацаанд багтаж ажлын байраа бэлтгэсэн байх
• Өөрсдийн ус, багаж хэрэгслийг авчрах
• Өгөгдсөн хугацаанд ажилбарыг гүйцэтгэнэ.
Зохион байгуулагч талаас хүлээх үүрэг:
 Тэмцээнд оролцогчдыг бүртгэж мандат олгох
 Тэмцээнд оролцогчдыг ажлын байраар хангах
 Оролцогчдод бэлтгэлийн ширээ, хоол олгох ширээ зэргээр хангах
 Шүүгчдийн үнэлгээг нийтэд харагдахуйц байдлаар байрлуулна.
 Оролцогчдыг нийтэд танилцуулах
 Техникийн зөвлөгөөнийг 2018.04.20-ны 16.00 цагаас Засаг даргын Тамгын газрын 202 тоотод хийнэ.
Тэмцээнд оролцогч тогооч нарын хүлээх үүрэг:
 Тэмцээнд оролцогч бүртгүүлж, техникийн зөвлөгөөнд заавал хамрагдана.
 Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
 Тогооч нар уралдаанд оролцохдоо бэлэн хоол бүтээгдэхүүн оруулахыг хориглоно.
 Заасан хугацаанд багтаж ажлын байраа бэлтгэсэн байх
 Хөтлөгчийн “эхлэх” командаар ажилбарыг эхлэх
 Оролцогч нь ХАБЭА-н шаардлагыг өөрийн зүгээс хангана
 Өөрсдийн багаж хэрэгсэл, ус, сав суулгыг авчрах
Уралдааны шалгаруулалт: Тэргүүлсэн оролцогчид улсын аварга тогооч шалгаруулах уралдаанд оролцох эрхтэй болно.
Уралдааны шагнал: Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол
• 1-р байр 1 хүн- Цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
• 2-р байр 1 хүн – өргөмжлөл,мөнгөн медаль, мөнгөн шагнал
• 3-р байр 1 хүн- өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал
Зоогийн газар, кафе, рестораны хоол
• 1-р байр 1 хүн- Цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал
• 2-р байр 1 хүн – өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал
• 3-р байр 1 хүн- өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал

Шилдэг багийн хоолны төрөл
• 1-р байр – цом, өргөмжлөл, 3 алтан медаль, мөнгөн шагнал
• 2-р байр – өргөмжлөл, 3 мөнгөн медаль, мөнгөн шагнал
• 3-р байр – өргөмжлөл, 3 хүрэл медаль, мөнгөн шагнал
Уралдаан болох газар: Биеийн тамир спорт хороо
Уралдаанд оролцогч нь 2018 оны 04-р сарын 13-ны дотор ЗДТГ-ын ДБҮҮХ-т бүртгүүлнэ.
Холбоо барих утас: 70210940 99036469 99281137

Leave a Reply