Гэр хүрээнд хамтарсан хяналт хийлээ.

Дүүргийн 2 дугаар хороонд байрлах гэр хүрээ цогцолборын үйл ажиллагаанд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Засаг даргын Тамгын газар, 2-р хорооны Засаг дарга, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран хяналт хийлээ. Гэр хүрээ цогцолборт 14 гэр гуанз байгаагаас 7 гэр гуанз ажиллаж, 3 гэр нь цагаан идээ боловсруулдаг улирлын чанартай, 4 гэр гуанз үйл ажиллагаа явуулаагүй байна. Тохижилтын гэрээг ханган ажиллаж эргэн тойрны хог хаягдал, цасыг цэвэрлэх, эрүүл аюулгүй, ариун цэвэр ханган ажиллах, үйл ажиллагаа явуулах гэрээг хугацаандаа хийж ажиллах зэрэг зөвлөмжүүдийг өглөө.

 

Leave a Reply