Улаанбаатар төмөр замын Багануур зангилаагийн ажилтнуудад тайлангаа тавьлаа

Дараагийн очсон байгууллага Улаанбаатар төмөр замын Багануур зангилаа юм. Тус байгууллага нийт 85 ажилтантай ба хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж иргэдийн санал хүсэлтийг сонсож буй удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлээд дараах санал хүсэлтийг уламжиллаа.

Тухайлбал: Хүүхдийн Тэмүүлэл зусланг Хөдөлмөр зуслан болгох ажлыг дэмжиж байна. Цаашлаад Төмөр замын хэсэгт бэлэн мөнгөний машин /АТМ/ байршуулах, тоглоомын талбай шинээр бий болгох, гражын газар шинээр олгох, цахимаар олгосон газрыг буцаах зэрэг санал хэлсэн.

3-р хороо төмөр замын хэсэгт концессийн гэрээгээр сургууль цэцэрлэгийн цогцолбор баригдаж эхэлсэн ба барилгын ажил энэ онд үргэлжилнэ.