ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАНГ БАЙГУУЛЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир ЦДҮС ТӨХК-ийн ажилтнуудад өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.

Засаг дарга Ц.Сандаг-Очир 2018 он гарсаар 41 байгууллагын 2449 ажилтан албан хаагчидтай уулзан санал хүсэлтийг сонсож мэдээлэл хүргэн ажилласан байна.

ЦДҮС ТӨХК нь зүүн өмнөд бүсийн салбарыг хариуцан ажилладаг ба 179 ажилтантай юм. Энэ үеэр дараах санал хүсэлтийг уламжиллаа. Тухайлбал: 2018 онд дүүрэгт хэрэгжих “Эрчим хүчний төсөл-2”-ыг дэмжиж байна. ЦДҮС ТӨХК-ийн дэд станцуудад өргөтгөл хийхэд зайлшгүй шаардлагыг харгалзан газар олголтыг хийж байх, дүүрэгт цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор бий болгох, ЭМТөв шинээр тоног төхөөрөмж нэмэгдсэнтэй холбоотой эмч нарыг чадвахижуулах зэрэг бусад санал гарсан юм.