ХЭРЛЭН ГОЛЫН МИНЬ ҮНЭ ЦЭНЭ” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.

 

“Бид нэг голынхон” аян хүрээнд сав газарт хамаарах бүх аймаг сум, дүүргийн ЕБС-ын 9-12-р ангийн сурагчдын дунд “Хэрлэн голын минь үнэ цэнэ” сэдэвт гар зургийн уралдааныг 2018.02.28-03.14-ны хооронд зохион байгуулж Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургууль, 125-р сургууль “Гэрэлт ирээдүй” МСҮТ-ээс нийт 18 бүтээл ирүүлсэн.

Гар зургийн уралдааныг зохион байгуулагч Хэрлэн голын сав газрын захиргаа, Багануур дүүргийн Боловсролын хэлтэс, ивээн тэтгэгчээр “Багануур” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо хамтран зохион байгууллаа.

Уралдааны эхний 5 байрт шалгарсан бүтээлийг өргөмлөл, дурсгалын зүйлээр шагнаж, шагналыг дүүргийн Засаг даргын орлогч Т.Отгонболд, НХХ-ийн дарга Г.Гэрэлмаа, “Багануур” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга н.Бат-Ирээдүй нар гардууллаа.

Нэгдүгээр байрт 125-р сургуулийн 12-а ангийн сурагч А.Маралмаа

Хоёрдугаар байрт “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 10-а ангийн сурагч Б.Уянга

Гуравдугаар байрт “Гэрэлт Ирээдүй” МСҮТ-ийн 1-р курсын оюутан З.Найдандорж

Тусгай байрт “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Э.Анхилуун

Тусгай байрт “Гэрэлт Ирээдүй” МСҮТ-ийн 1-р курсын оюутан Б.Мөнхболд нар тус тус шалгарлаа