ДҮҮРЭГТ АВТО ТЭЭВРИЙН ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ЭХЭЛЛЭЭ.

Дүүргийн хэмжээнд тээврийн хэрэгслийн авто оношлогоо нь Авто тээврийн үндэсний төв, Баянгол дүүргийн техник хяналтын үзлэгийн төв хамтран “Авто жим” ОНӨААТҮГазрын байранд өдөр бүр ажлын цагаар ажиллана. Бүртгэлтэй автомашинууд хуваарийн дагуу оношлогоонд хамрагдах юм.

Иргэдийн хувьд өдөр бүр өглөө 09 цагаас 18 цаг хүртэл нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлэн татвараа төлөх, даатгал хийлгэж явуулын банкаар төлбөрөө газар дээр нь төлөх боломжтой.

Үзлэг оношилгоондоо хамрагдахдаа баруун гар талдаа  жолооны хүрдтэй машинуудын гэрлийн тусгалыг өөрчлөх ажил давхар хийгдэж байна. Жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт наалгах бөгөөд автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд Замын цагдаагийн албанаас хяналт тавих юм.