ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

 

Олон улсын эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр гэж ойлгож болно. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь өнгөрсөн 40 жилийн хугацаанд 22780 эх хүүхдийг эх барин авч 5.9 сая гаруй хүнд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.

2017 онд ЭМТ-д анх удаагаа цахилгаан, сантехникийн болон самбарын их засвар зэрэг хөрөнгө оруулалтын томоохон ажлыг хийсэн юм.
Мөн нийгмийн эрүүл мэндийн төв, гемодиализын тасаг, молекул биологийн лаборатори, цусны салбар банктайгаас гадна дүүрэгтээ цөсний хүүдий авах дурангийн мэс засал, 48 цагийн хими эмчилгээ, нуруу нугасны мэс заслыг анх удаа амжилттай хийгээд байна.

2018 он гарснаар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжлэгээр Арабын нэдсэн Эмират улсын элчин сайдын тусламжаар Ходоод шулуун гэдэсний оношлогооны дуран, 4D өнгөт ЭХО аппараттай болсон. Мөн Цахилгаан зүүний аппарат, Цахилгаан төөнүүрийн аппарат, Мэс заслын хагалгааны хажуугийн гэрэл гээд нийт 194,8 сая.төг-ний техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан юм.

Жил бүрийн Олон Улсын эмч нарын баярын өдрөөр дүүргийн Засаг даргын нэрэмжит “Алтан чагнуурын эзэн” эмчийг тодруулдаг уламжлалтай ба энэ жилийн “Алтан чагнуурын эзэн”-ээр ЭМТ-ийн гемодиализын их эмч О.Мандах, “Энэрэлт өлзий” өрхийн ЭМТ-ийн эмч Р.Ганчимэг нар тодорлоо.

Дүүргийн ИТХ-ын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр Эмэгтэйчүүдийн их эмч Л.Солонго, Сүрьеэгийн их эмч С.Энхцэцэг, “ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-ээр “Биваангирд” ӨЭМТ-ийн дарга Д.Цэрэндолгор, Биваангирд ӨЭМТ-ийн эмч О.Амаржаргал, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ө.Алтантөгс, Мэдээгүйжүүлэгч эрчимт эмчилгээний эмч Г.Азбаяр нар шагнагдлаа.

Засаг даргын “ЖУУХ” бичгээр Дотрын тасгийн их эмч Ч.Уранбилэг, дүрс оношлогооны эмч Б.Төгсжаргал, төрөх тасгийн их эмч Л.Дэлгэрцэцэг, Мэдрэлийн тасгийн их эмч Г.Мөнхболд, “БАЯРЫН БИЧИГ”-ээр нярайн их эмч Г.Солонго, хавдрын их эмч А.Жаргалмаа нар шагнагдлаа.

Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж яваа үе үеийн эмч нартаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн мэнд хүргээд цаашдынх нь ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.