ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР  ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

 

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасны дагуу орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн төвийг дүүрэгт байгуулан үйл ажиллагаа явуулж эхлүүлсэн.

Залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг дүүрэгт уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/97 тоот захирамжаар байгуулсан.

Анхдугаар хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн танилцуулга, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дүрмийн танилцуулга, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүдийн танилцуулгыг хийсэн ба Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд тусгах саналыг хэлэлцлээ.