МЭХИХ-НЫ БАГАНУУРЫН САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА.

 

Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо, Багануурын ЭХИХ-ны салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран дүүргийн Эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтнуудад “ИНЖЕНЕРИЙН ЛЕКЦИЙН ЦАГ” арга хэмжээг 2018.03.28-ны өдөр зохион байгуулж, уг арга хэмжээнд 120 гаран инженер техникийн ажилтан, эрчим хүч, уул уурхайн захирлууд хамрагдлаа.

1.МЭХИХ-ний тухай танилцуулгыг МЭХИХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Р.Ганжуур, 
2.МЭХИХ-ноос 2018 онд зарлаж буй 3 төрлийн болзолт уралдааны танилцуулгыг МЭХИХ-ны УЗ-ийн гишүүн Ч.Өнөрцэцэг,
3. Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэлээр Эрчим хүчний Зохицуулах хорооны дарга, МЭХИХ-ны ерөнхийлөгч А.Тлейхан,
4. “Эрчим хүчний системийн бие даасан байдлыг хангах тухай” АНУ-ын Виржинийн Олон улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, ШУТИС-ийн докторант, Монгол улсын зөвлөх инженер, П.Товуудорж нар мэдээлэл хийлээ.
МЭХИХ-ны Багануурын салбар зөвлөлийг байгуулж даргаар нь “БЗӨБЦТС” ТӨХК-ний дэд захирал Г.Шүрэнчулуун, нарийн бичгийн даргаар тус компаний ХАБЭАХариуцсан ахлах инженер Д.Ганцэцэг нарыг сонголоо.