УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

Зөвлөгөөний эхэнд өнгөрөгч 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг далгаврын биелэлтийг танилцууллаа.

Засаг даргын орлогч Т.Отгонболд энэ сарын 22-ны өдөр дүүрэгт зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт”-ын талаар мэдээлэл хийсэн.

Өнгөрсөн 14 хоногт ЦХэлтэст 119 гэмт хэрэг бүртгэгдсэн ба өмнөх үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна. Нийт бүртгэгдсэн өргөдөл, гомдлын 41,4 хувь нь гэр, орон сууцанд архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил эзэлж байна. Хүлээн авсан өргөдөл, гомдлын 41 буюу нь 32,3 хувь нь 1 дүгээр хороо, 2 буюу 1,5 хувь нь 2 дугаар хороо, 29 буюу 27 хувь нь 3 дугаар хороо, 20 буюу 15,6 хувь нь 4 дүгээр хороо, 25 буюу 19,5 хувь нь 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгджээ.

МХХэлтэс өнгөрсөн 14 хоногт дүүргийн хэмжээнд төлөвлөгөөт хяналт шалгалт 47, албан шаардлага 5 хүргүүлж 2450,0 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.
ОБХэлтэс Дүүргийн 1, 2-р хороонд тус бүр 1 гал түймрийн дуудлагаар ажилласан байна.

“Улаанбаатар марафон-2018” цом дүүрэгт 2018 оны 03 сарын 27-ны өдрөөс 05 сарын 14-ны өдөр хүртэл аялана. Хуваарийн дагуу 04 сарын 02-ны өдөр хүртэл Боловсролын байгууллагуудаар аялах бөгөөд өнөөдөр цомыг гардуулж өглөө.