ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ БОЛОН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ДУНД 2018 ОНЫ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК-ИЙН ТЭМЦЭЭНИЙН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Монгол Улсын “Биеийн тамир спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цэцэрлэг, сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан.

Бага насны нийт 8 цэцэрлэгийн 240 хүүхэд оролцож 
I. Байрт 193-р цэцэрлэг 17.3 оноо
II. Байрт 138-р цэцэрлэг 17.1 оноо
III. Байрт 142-р цэцэрлэг 16.7 оноо
ЕБСургуулийн дунд насны тэмцээнд 156 хүүхэд 8 баг тамирчид оролцож
I. Байрт “Гүн галуутай” цогцолбор сургууль 15.5 оноо
II. Байрт “Боловсрол” цогцолбор сургууль 15.2 оноо
III. Байрт 125 сургууль 14.5 оноо
Бага насны тэмцээнд
I. Байрт “Гүн галуутай” цогцолбор сургууль 16.8 оноо
II. Байрт Боловсрол цогцолбор сургууль 16.4 оноо
III. Байрт 125 сургууль 16.3 оноогоор тус тус байр эзэллээ.

“Гүн галуутай” цогцолбор сургууль “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн боллоо.