БАГАНУУР ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ӨӨРСДИЙН ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭНЭ

“Оюунлаг хүүхэд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хүүхдийн эрх, хүүхэд  хамгааллын чиглэлээр шинээр гарсан хуулийн талаар ойлголт мэдлэгийг бататгах, хүүхдийн хөгжих  оролцоог дэмжих,хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг зогсооход тэдний  дуу хоолойг сонсож, гаргасан санаачилгыг хэрэгжүүлж ажиллах зорилготой “Хамгаалагдсан хүүхэд-Бидний ирээдүй” дэвжээ тэмцээн, “Хүүхдүүд бид хүчирхийллийн эсрэг” сэдэвт гар зургийн уралдаан, үзэсгэлэн гээд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн ОУБ-ын Багануур ОНХ, хамтран зохион байгуулагчаар ИТХ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Соёлын ордон ажиллаж байна.

“Хамгаалагдсан хүүхэд-Бидний ирээдүй” дэвжээ тэмцээнд Д.Нацагдоржийн нэрэмжит гүн галуутай цогцолбор сургууль, Боловсрол цогцолбор сургууль, 125 дугаар сургууль, “Гэрэлт-Ирээдүй” МСҮТ-ийн ахлах ангийн сурагчдийн баг авхаалж самбаагаа сорьж өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.

Энэ удаагийн дэвжээ тэмцээнд оролцогч багуудыг Багануурт үйл ажиллагаа явуулдаг томоохон  БААН-үүд дэмжин хамтран оролцож байгаараа онцлог.

Оролцогч багууд  “мэндчилгээ”- ний үзүүлбэртээ дэмжигч байгууллагуудын онцлогийг тусгасан, хүүхдийн сайн сайхан байдалд хэрхэн нөлөө үзүүлдэг туршлага болон, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа санаачилгыг тусгасан үзүүлбэрийг хүргэх болно.

“Хүүхдүүд бид хүчирхийллийн эсрэг” сэдэвт гар зургийн уралдаанд ЕБС-ийн ахлах дунд ангийн хүүхдүүдийн 30 гаруй бүтээл ирснээс 2 насны ангилалд шалгаруулалт хийж, дэвжээ тэмцээний үеэр шагналыг гардуулах болно.

Мөн 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дэвжээ тэмцээний үеэр зургийн уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг гаргана.

Иргэд та бүхэн хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийлиийг зогсооход хүүхдүүдийн дуу хоолойг  сонсохыг хүсвэл 2018 оны 03 дугаар сарын 31-нд зохион байгуулагдах “Хамгаалагдсан хүүхэд- Бидний ирээдүй” дэвжээ тэмцээн, “Хүүхдүүд бид хүчирхийллийн эсрэг” гар зургийн үзэсгэлэнг ирж сонирхоорой.

ХАМГААЛАГДСАН ХҮҮХЭД-БИДНИЙ ИРЭЭДҮЙ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС