ЗАСАГ ДАРГА Ц.САНДАГ-ОЧИР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.

Дүүргийн Засаг даргын дэргэдэх “Гар бөмбөг”-ийн шигшээ баг Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Нийслэлийн идэрчүүдийн бүсийн тэмцээнд оролцож эмэгтэй алт, эрэгтэй мөнгөн медаль хүртжээ.

Тус шигшээ баг тамирчид 03 сарын 25-наас 04 сарын 01-ны хооронд Хэнтий аймагт зохион байгуулагдах УАШТэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Тэмцээнд амжилт хүсэн Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир НИТХ-ын төлөөлөгчийн зүгээс 250.000 төгрөг, Засаг даргын нөөц сангаас 250.000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Биеийн тамир спортын хорооноос 800.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.