ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2018.03.26

 Тендер шалгаруулалтын нэр: “Багануур дүүргийн 427 дугаар хаалттай хорих анги”-д  шатахуун, тос тосолгооны материал нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.Хорих 427-р анги 2018.02

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн[45] хоногийн хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил /2016, 2017 он/-д тус тус санхүүгийн борлуулалтын үзүүлэлт нь тухайн гэрээт ажилтай дүйцэхүйц байх
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 80 хувиас дээш байхыг тодорхойлсон нотолгоо, банкны тодорхойлолт/
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 он /Аудитаар баталгаажсан байх/
  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг. Сүүлийн 2 /2016, 2017 он/ жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээ акт хавсаргах. /Тухайн гэрээний дүнтэй ижил хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай байх/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Автобензин, дизелийн түлш, тослох материалын жижиглэнгийн худалдаа эрхлэх

Тендер хүлээж авах эцсийн хугацаа: 2018 оны 04 сарын 25-ны 11цаг 00 минут

Тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын  этгээд оролцохгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Хаяг: Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба мэргэжилтэн Ж.Мөнгөнцэцэг, Утас:70212102

Leave a Reply