ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:2018.03.06

Тендер шалгаруулалтын нэр: “Багануур-Азза” ТӨХК-нд 2018 оны түлш шатахуун, тос тослох материал нийлүүлэх бараа

Тендер шалгаруулалтын дугаар: БНД.Багануур-АззаТӨХК-2018.01

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган төгрөгөөр худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн[45] хоногийн хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил /2016, 2017 он/-д тус тус санхүүгийн борлуулалтын орлогын үзүүлэлт нь 80’000’000 төгрөгнөөс багагүй байх
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 80 хувиас дээш байхыг тодорхойлсон нотолгоо, банкны тодорхойлолт/
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 он /Аудитаар баталгаажсан байх/
  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг. Сүүлийн 2 /2017, 2018 он/ жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээ акт хавсаргах. / Тухайн гэрээний дүнтэй ижил хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай байх/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Автобензин, дизелийн түлш, тослох материалын жижиглэнгийн худалдаа эрхлэх /Багануур дүүрэг/

Тендер хүлээж авах эцсийн хугацаа: 2018 оны 04 сарын 04-ны 10цаг 00 минут

Тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 сарын 04 -ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын  этгээд оролцохгүй

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1-р  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн А.Эрчис утас: 70212102

Leave a Reply