ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР

 

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улсын хэмжээнд хэлэлцүүлсэн энэ талаар:

УИХ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 
улс орон даяар 2017 оны долоодугаар сарын 30-аас наймдугаар сарын 29-ны хооронд амжилттай зохион байгуулсан. Орон нутагт ажилласан 7 баг улсын хэмжээнд 68 удаа бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн өгсөн саналын 327375 хуудсыг хүлээн авч цахим мэдээллийн санд бүрэн оруулж, архивын 2607 нэгж үүсгээд, хэлэлцүүлэгт оролцсон нийт иргэлийн санал давхардсан тоогоор 5.6 сая болсон байна.

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын явц, цаашдын төлөвлөгөө:

Төслийн хэлэлцүүлэг явагдаж дууссанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт долоон шатлалт ажил 50 хувьтай байна. Цаашид хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх, Улсын дээд шүүх, хүний эрхийн үндэсний комисс, шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг найман байгууллагад мэдээлэл явуулна. Одоогийн байдлаар улс оронд явуулсан хэлэлцүүлгийн дүн дээр тулгуурлан дахин шинэ төсөл боловсруулах шийдвэр гарч, ажлыг эхлүүлээд байна.

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тухай:

УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Тогтоол баталсны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга 2017 оны 4 сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж өндөрлөсөн. Зөвлөлдөх санал асуулгын тайланг үндэслэн зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гарган УИХ-д хүлээлгэн өгсөн байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.