МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ, МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР:

 

Эдгээр хуулийг баталсан нь малчид, мал аж ахуйн салбарт дэвшилттэй эрх зүйн зохицуулалтийг бий болгож байгаа ба 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэнэ.Энэхүү хоёр хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 06 дугаар сар хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөний дагуу Яамны дотоод бүтцийн өөрчлөлт хийх, мал эмнэлэгийн агентлаг байгуулах, аймаг, нийслэлийн түвшинд ХХГГГ-ын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, Мал эмнэлгийн газар байгуулах, сум дүүргийн түвшинд ХАА-н болон мал эмнэлгийн тасаг байгуулах юм.

-Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн ач холбогдол:

Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах сум, аймаг, улсын түвшинд төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх хэрэгжилтийн нэгдсэн тогтолцоог сум, аймаг, улсын түвшинд бий болгоно. Уг хуулийг бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцины үнэ, үйлчилгээний хөлсийг аймаг, нийслэлийн төсөв болон мал,амьтны эмнэлэгээр санжүүлэхээр тусгасан бөгөөд ингэснээр мал хэмжээний арга хэмжээний зардал жигд хувиарлагдах нөхцөл бүрдэнэ. Мал эмнэлгийн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, лаборатори, мал эмнэлэгийн үйлчилгээний нэгж болон малчин, амьтан маллагчийн эрх, үүрэг, хориглох үйл ажиллагааг нарийвчлан зааж, хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг уг хуулиар тодорхой болгосон.

-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиснээр гарах үр дүн:

Мэргэжлийн хяналтын төв болон мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх хяналтын чиг үүргийн зааг ялгаа илүү тодорхой болгоно. Вакцинжуулалт, малын шилжилт хөдөлгөөн, эмийн замбараагүй хэрэглээ, эмийн үлдэгдэл мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах боломжийг улам нэмэгдүүлнэ.
Малчид, малын эзний үүрэг хариуцлагыг өндөржүүлж халдварт өвчнийг эрт илрүүлэн шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх мал, сүргийнхээ эрүүл мэндийг тогтол хянаж өвчингүй тайван байдлаа хадгалах эрх зүйн орчин бүрдэнэ. Мал, эрүүл мэндийн байгууллагын нэгдмэл босоо бүтэцтэй болж, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх тогтолцоог, баталгаажуулах үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ. Сум бүр мэргэжлийн хуулийг хэрэгжүүлэх мэргэжлийн мал зүйчтэй болно.

-Малын генетик нөөцийн тухай хуульд малчдад
хамааралтай тусгагдсан заалт:

Малыг үнэлэх, даатгалд хамруулах, худалдах болон малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах ,зээл авахад малын бүртгэлийг үндэслэнэ. Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг малчинд олгоно. Малчин өрх малын түүхий эдийн гарал үүслийг баталгаажуулахдаа баталгааны тэмдэг хэрэглэнэ. Мал үржлийн ажил, үйлчилгээг шатлалтай явуулж, сүргийн бүтэц, чанарыг сайжруулах, малын генетик нөөцийн олон янз байдал болон мал аж ахуйд учрах эрсдлийг бууруулах, Монгол малын үүлдэр, угсаа, ашиг шимийг сайжруулж хүн амын хүнсний хэрэгцээг хангана. Малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлж, малын чанар, бүтээмжийг сайжруулан түүнээс ихээхэн ашиг шим хүртэх нөхцөлийг бүрдүүлэхэд хуулийн заалтууд чиглэгдэнэ.
-Малын тэжээл болон өвсийг гааль болон НӨАТ-өөс чөлөөлсөн. Энэ шийдвэрийн үйлчлэх хугацаа:

Малын тэжээл, өвсийг Гаалийн болон НӨАТ-аас 2017 оны 12 сарын 4-өөс 2018 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд чөлөөлсөн. Энэ малын 12 нэр төрлийн тэжээл, өвсөөс татвар авахгүй.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.