ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР

 

– Шинээр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн онцлог:
-Улс төрөөс хараат бус, шудрага, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог нөхцөл баталгаажна.

-Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгох талаарх хуулийн зохицуулалт:
Төрийн албаны хуулиар төрийн албан хуулиар төрийн албан хаагчийн эрх, үүрэг, хориглох зүйл, тавигдах шаардлагыг тодорхой болгож, албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Энэ хөтөлбөр, төсөл арга хэмжээний үр дүнд ахиц гарч, үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөө нэмэгдэнэ.

-Төрийн албан хаагч тогтвортой ажиллах, улс төржилтөөс ангид байх чиглэлээр:
Чадахуйц зарчим /мерит/ буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулах томилолт, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж, урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол мэргэжил түүнийг тууштай хэрэгжүүлэх арга хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулсан.
Мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж бүрдсний зэрэгцээ карьерын шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлсэн хуульчилсан.

-Төрийн жинхэнэ албанд дэвшин ажиллах хүмүүст тавигдах шаарлага:
Төрийн жинхэнэ албан хаагч ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэд түшмэлийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтанд сурсан байх шаардлагатай байх юм. Мөн Төрийн нарийн бичгийн даргаар томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс яамны газрын дарга, түүнтэй дүүцэхүйц албан тушаалд 8-аас доошгүй ажилласан байх

-Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ- төлөөлөгчид төрийн жинхэнэ албанд ажиллаж талаар:
УИХ-аас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулан “Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ төлөөлөгчдын гуравны нэг хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болох” заалтыг хуульчилсан.

-ИТХ төлөөлөгчид төрийн жинхэнэ албанд ажиллах эерэг үр дагавар:
Энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг тухайн нутаг дэвсгэрт үр дүнтэй хэрэгжүүлж нийгэм,эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд тодорхой түлхэц болно.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.