НАМРЫН ЧУУЛГАНААР БАТЛАГДСАН ЗАРИМ ХУУЛЬ ТОГТООМЖ

 

Нийт 530 хууль баталснаас бие даасан хууль 59, Улсын Их Хурлын 168 тогтоол батлажээ. Өмнөх Улсын Их Хурлын мөн үетэй харьцуулахад баталсан хуулийн тоогоор 93.7 хувиар илүү, үүнээс бие даасан хуулийн тоо 20-иор буюу 53.9 хувиар, баталсан тогтоол 27-оор буюу 15.8 хувь өндөр байна. Энэ тоо УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй, ачаалал өндөртэй явж ирснийг харуулж байгаа юм.

Улсын Их Хурал хянан шалгах үйл ажиллагааны хүрээнд хийсэн ажил

УИХ хянан шалгах бүрэн эрхийн хүрээнд 13 ажлын хэсэг байгуулж, давхардсан тоогоор 83 гишүүн ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, газар дээр нь танилцах ажлыг зохион байгуулжээ.Түүнчлэн хяналт, шалгалтын мөрөөр УИХ-ын 3 тогтоол, байнгын хорооны 6 тогтоол гарч, Засгийн газар болон бусад холбогдох байгууллагад хугацаатай үүрэг чиглэл өгсөн байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.