ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БУЙ ЦЭРГҮҮДЭЭ ЭРГЭЛЭЭ.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Зэвсэгт хүчний 016 дугаар бригад 1923 оны гуравдугаар сарын 1-нд Засгийн газрын гуравдугаар тогтоолоор “Хуягт тэрэгний суман” нэртэй байгуулагдсан түүхтэй.

 

Сүхбаатарын болон байлдааны гавьяаны Улаан тугийн одонт маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад 2017 оны 1 дүгээр ээлжээр дүүргээс 5 цэрэг алба хааж байгаа юм. Монгол орны төдийгүй аль ч улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа нь цэрэг дайчид байдаг.

 

2017 оноос эхлэн төр захиргааны байгууллага дүүргээс хугацаат цэргийн алба хааж буй алба хаагчдыг эргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Энэ утгаараа өнөөдөр дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир, Цэргийн штабын дарга Хурандаа Ж.Энхбат, 2-р хорооны Засаг дарга Ж.Мөнхцэцэг нар тус ангид хугацаат цэргийн алба хааж буй Б.Баасанбат, Б.Баасансүрэн, М.Мягмарнаран, М.Өнөболд, Э.Үүрцогт нартай уулзан ар гэрийнхний илгээмж, захидлыг хүргэж  дүүргийн удирдлагуудыг зүгээс дурсгалын зүйл, гарын бэлгийг гардуулан өглөө. Энэ үеэр алба хаагчдын санал хүсэлтыг сонссон ба хугацаат цэргийн алба хаагчдын зүгээс албаа хаагаад дүүрэгтээ очиход ажлын байраар хангаж өгөхыг хүссэн юм.

 

Эгнээнээсээ Монгол улсын 10 баатар төрүүлсэн түүхэн гавъяатай анги Монголд 016-р ангиас өөр байдаггүй бөгөөд  БНМАУ-ын баатар Ш.Гонгор, Д.Нянтайсүрэн, Б.Цог, С.Дампил, Л.Аюуш, Т.Дүүдэй, Д.Хаянхярваа,  Д.Данзанваанчиг, Л.Гэлэгбаатар, М.Жанчив нар энэ ангиас төрөн гарчээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.