Томуу томуу төст өвчний талаар

 

Томуу томуу төст өвчний өвчлөл 2018 оны байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 2.1%-ийг, 103 дуудлагын 13.1 хувийг эзэлж байна. Хүүхдийн тасагт 50 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа ба үүнээс амьсгалын замаар халдварласан дөчин зургаан хүүхэд байна. Томуу , томуу  төст  өвчнөөр  өвчлөгсдийн 82.5% – ийг  0-4 насны хүүхэд, 17.5%- ийг   насанд хүрэгчид эзэлж байна.

10 сарын 1- нээс өнөөдрийг хүртэл нийт 453 хүүхдээс хурдавчилсан оношлуураар вирус илрүүлэх шинжилгээ хийхэд 2 хүүхдэд буюу 0.4%-д нь “А” хүрээний вирус, 42 хүүхдэд”В” хүрээний вирус, 81 хүүхдэд буюу 17,8%-д нь “RSV” хүрээний вирус, 2 хүүхдэд B,RSV вирус илэрсэн байна.

Leave a Reply