БАНКНЫ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД:

 

-Төв банк (Монгол Банк)-ны хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт:

Төв Банкны эрх зүйн байдал, бие дааж, хараат бус байдал гаргах үйл явцыг олон улсын бусад төв банкуудад тогтсон шилдэг туршлага, зарчимд нийцүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Банкнаас гарах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, банкны хяналт шалгалтыг хороогоор дамжуулан хэлэлцэж шийддэг байх эрх зүйн орчин хэрэгжиж, Монгол банкны зорилтод үл хамаарах төсвийн шинжтэй үйл ажиллагаа хязгаарлагдаж, Төв банк Засгийн газраас хараат бус байж, зөвхөн хуульд заасны дагуу харилцдаг байх зарчим хуулиар баталгаажиж байна.

-Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт:

Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн,ТУЗ-ийн хараат бус гишүүн болон Гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг нэмэгдүүлсэн. Банк нь өөрийн тогтворжуулах төлөвлөгөөтэй байх бөгөөд тус төлөвлөгөөнд банк өөрийн онцлог, эдийн засгийн тухай нөхцөл байдлаас хамаарч үүсч болох эрсдлийг урьдчилан тооцож ,болзошгүй эрсдлийн үед банкны чадвар түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн арга хэмжээг тусгаж ,Монгол банкинд ирүүлнэ .Ингэснээр банк эрсдэлд орвол татвар төлөгчдийн мөнгөөр бус банкыг дотроос нь аврах боломжийг бүрдүүлж байгаа нь хуулийн өөрчлөлтийн онцлог болж байна.

Leave a Reply