УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ,ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ, ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ХҮРЭЭНД:

Энэ хуулийн үйлчлэх хугацааг хоёр жилээр сунгаснаар өмнө үйлчилж байсан эрх зүйн орчин үргэлжлэн үйлчлэх болоцоог бий болгосон.
Ингэснээр цагаатгах өргөдөл авах хугацаа сунгагдана.Өөрөөр хэлбэл 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлнэ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өнөөдөр амьд сэрүүн байгаа ар гэрийнхэнд 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Ингэхдээ улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж, амь насаа алдан хэлмэгдсэн бол 80 сая, шоронд хоригдсон бол 40 сая төгрөгийн нөхөн олговор олгоно.

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатуулах гомдлын талаар:

Гомдлыг Улсын дээд шүүхэд улсын ёрөнхий прокрорын газарт гаргана. Харин тухайн үеийн нам төрийн захиргааны байгууллагын нутаг заагдсан,ажил,албан тушаалаасаа халагдсан, эд хөрөнгөө хураалгасан холбогдох гомдлыг тухайн шийдвэр гаргасан байгууллагын оршин байсан буюу оршин байгаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд гаргана.

-Нөхөн олговор авах хүмүүст тавигдах шаардлага:

Хуульд зааснаар нөхөн олговор авах хүмүүст Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө,хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь,хэлмэгдэгчийн,хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн буюу үрчилж авсан,түүнээс хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш арван таваас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд зэрэг хамрагдана.Хэрэв дээрхи хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг,эх,ах,дүү,ач зээ нар хамрагдана.

-Хэлмэгчдийн үрчилж авсан хүүхэд нэгээс олон бол шийдвэрлэгдэх талаар:

Хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр болон нөхөр нь, хэлмэгдэгчдийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчдийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдүүдэд нөхөн олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгоно. Хэрэв аль нэгэн дангаараа болон өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ.

Leave a Reply