Жайка ОУ-ын байгууллагаас Багануур дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сургалт (DET) болон “Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварын тухай” лекц зохион байгууллаа.

Жайка ОУ-ын байгууллагаас Багануур дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сургалт (DET) болон “Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварын тухай” лекц зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлийг бие эрхтний үйл ажиллагааны дутагдалтай, чадамжгүй байдал гэж үзэх хүн олон байдаг хэдий ч DPUB төслийн хувьд хөгжлийн бэрхшээлийг нийгмийн саад тотгор гэж авч үздэг.

Гэхдээ Нийгмийн загварын ойлголтын талаарх тайлбар нь амар хялбар зүйл мэт ойлгогдох нь олон учраас DET сургалтаар дамжуулж хөгжлийн бэрхшээлийн талаар харилцан ярилцлаа. Улмаар оролцогчид нийгэмд ч гэсэн том асуудал байгаа юм байна гэдгийг анзаарч харж чадлаа. DET сургалт нийтдээ 3 цаг үргэлжилдэг харьцангуй урт сургалт хэдий ч оролцогчид багуудад хуваагдан, олон сонирхолтой дасгал ажлуудыг ажиллаж, хөгжилтэй байдлаар хамрагдсан юм.

Багануур дүүрэг нь хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байна. Энэ тал дээр цаашид ч гэсэн DPUB төсөл хамтран ажиллах юм.

Leave a Reply