Багануур Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хурал

 

Хуралдаанд өнгөрсөн хурлаар Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг танилцуулснаар эхэлсэн.

Төлөвлөгөөт мэдээллүүдийн хувьд:

Онцгой байдлын хэлтэс:

2018 оны 03 дугаар сарын 04-ны шөнө залуусын хэсгийн 23-01 тоотод гал гарч байна гэсэн дуудлагаар байшин шатаж байсныг унтраасан байна. Мөн Эрүүл мэндийн төвийн “Эрчимт эмчилгээний тасаг”-ийн 40 ажилтанд “Галын аюулгүй байдал, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй ажиллах” сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулан ажиллажээ.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2018 оны 02 сарын 06-ны өдрийн  02-01/40 дугаартай удирдамжийн хүрээнд Багануур дүүргийн 193, 131 дүгээр цэцэрлэгүүдэд боловсролын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн байна. Хэрлэнгийн гүүрэн дэх ”Мал эмнэлгийн хяналтын цэг”-т 24 цагийн хяналтаар ажиллаж байга бөгөөд автоматаар халдваргүйжүүлэлт хийх тоног төхөөрөмж “Hi cop” нэрийн ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын найруулсан уусмалаар, гар аргаар шүршиж халдваргүйжүүлж ажиллаж байгааг мэдээллээ.

Цагдаагийн хэлтэс:

Өнгөрсөн 14 хоногт нийт бүртгэгдсэн 79 өргөдөл, гомдлын 31,2 хувь нь гэр, орон сууцанд архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил эзэлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5, хулгайн гэмт хэрэг 4, танхайрах 12 гэх зэрэг өргөдөл гомдлууд бүртгэгдсэн байна. Иргэд, БААН-ээс хүлээн авсан өргөдөл гомдол сүүлийн 14 хоногт 15.2 хувиар буурчээ.

 

 

Leave a Reply