Монгол улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойг угтаж дүүргийн ЗДТГ-ын   Цэргийн штабаас дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, ахмад үеийн төлөөлөлийн уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Цэргийн штабын бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчнээс цэргийн тэтгэвэрт гарсан ахмадуудын төлөөлөл бэлтгэл хурандаа Л.Чимэдрэгзэн, бэлтгэл дэд хурандаа С.Дэмбэрэл нар оролцож Монгол цэргийн түүхэн хөгжил болон өөрсдийн ажиллаж байсан үеийн дурсамж, эх оронч сэтгэлгээний талаар сонирхолтой яриа өрнүүлсэн нь тэдгээрийг эх орноо гэсэн сэтгэлтэй зөв иргэн болж төлөвшихэд нь тустай арга хэмжээ боллоо. Цаашид дүүргийн Цэргийн штабаас хүүхэд залуус уруу хандсан олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Leave a Reply