УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

 

Хуралдаан өнгөрсөн 21 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын товч мэдээлэл болон өнгөрсөн шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг танилцуулснаар эхэллээ.

Төлөвлөгөөт мэдээлүүдийн хувьд:

Цагдаагийн хэлтэс: Нийт 118 өргөдөл гомдол бүртгэгдсэн ба гэмт хэргийн шинжтэй 31 гомдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн өргөдөл, гомдлын 59,1 хувь нь гэр, орон сууцанд архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил эзэлж байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдлын 29 буюу нь 24,5 хувь нь 1 дүгээр хороо, 9 буюу 7,6 хувь нь 2 дугаар хороо, 24 буюу 20,3 хувь нь 3 дугаар хороо, 20 буюу  16,9 хувь нь 4 дүгээр хороо, 36 буюу 30,5 хувь нь 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгджээ.

Онцгой байдлын хэлтэс: 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн 5 дугаар хороо Их гүний 18-8 тоотын хашаанд 450 орчим боодол өвс шатаж байсныг унтрааж ажилласан ба галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 хорооны 785 айл өрхөд,  гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гарын авлагыг  800 ширхэгийг тарааж, 890 иргэнд ухуулга сурталчилгаа явуулан ажилласан байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс: Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 73 объект хамрагдсан ба зөрчил гаргасан 9 хүнд 2650,0 мян.төгрөгийн торгуулийн арга хэмжээг оногдуулсан байна.

Чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хадгалалтын хугацаа дууссан 18 н/т, 55ш, 5.87кг, нийт 236000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг устгуулахаар  дүүргийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах” орон тооны бус зөвлөлд шилжүүлэн ажиллажээ.

Leave a Reply