ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

 

Дүүргийн Онцгой комисс 21 гишүүнтэй. Хурлаар инженерийн байгууллага болон хяналтын байгууллагуудын  өвөлжилтын байдал, их ачааллын үеийн мэдээллийг сонссон.

Мөн 2018 оны ажлын төлөвлөгөөтэй танилцсан ба  комиссын гишүүдийн саналыг сонслоо.

Онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир: Улсын хэмжээнд 6 аймгийн 12 суманд шүлхий өвчний голомттой байгаа энэ үед мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, Цагдаагийн хэлтэст хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж түгжрэлийг бууруулах тал дээр анхаарах, Эрүүл мэндийн төвд хордлого халдвараас сэргийлэх чиглэлд анхаарах, өрхийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг ард иргэдэд мэдээллэх,  МХХ-т мах махан бүтээгдэхүүний худалдаанд хяналт шалгалт хийх, хүнс хоол хүнсний аюулгүй байдлыг сайтар ханган зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болголоо.

Leave a Reply