ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ХАЛУУН УСЫГ ХҮССЭН ҮЕДЭЭ ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

 

Гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээг хүртээмжтэй болгох зорилгоор Хэрлэн, Байдлаг хэсгийн дунд ухаалаг худгийг байгуулсан.

Ухаалаг худаг байгуулагдсанаар 24 цагийн турш иргэд карт уншуулан усаа авах боломжтой болсон бол нэгэн дэвшил гарч зөвхөн хүйтэн ус гардаг байсныг давхар халуун ус түгээдэг боллоо.

Хэрэглэгчид халуун усыг ус түгээгчийн тусламжтайгаар авна. 1 литр ус 50 төгрөгийн үнэтэй. Иргэд халуун усыг ундандаа, ахуйн хэрэгцээндээ ашиглах боломжтой болсон нь талархууштай хэмээн үзэж байна.

Leave a Reply