УЛСЫН АВАРГА ФЕРМЕР ТОДОРЛОО.

 

Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, таван фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, есөн саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ.

Энэ жил 4-р хорооны малчин Б.Дашрэнцэндорж Улсын аварга фермер  эзэн боллоо. Шагналыг УИХ-н гишүүн Гадаад харилцааны сайд Цогтбаатар болон дүүргийн удирдлагууд гардуулан өглөө. Тэрээр аварга фермерийн болзлыг хангаж ажилгүй иргэдийг ажилтай болгох зорилго тавьж, хоёр хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна. Түүний аав Очирбат мөн улсын сайн малчин юм.

 

2010 онд дүүргийн 4-р хорооны малчин н.Шаравжамц “Улсын аварга малчин”-аар тодорч байсан бол ийнхүү сар шинийн босгон дээр дүүргийн 4 р хорооны малчин Б.Дашрэнцэндорж Улсын аварга фермерийн эзэн боллоо.

Leave a Reply