XVII жарны Тийн унжлагат хэмээх Шороон нохой жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо.

 

Улс, Аймгийн алдар цолтой 64 бөх барилдсанаас Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн Харцага Ц.Ганбат үзүүрлэлээ.

Их шөвөгт Говь алтай аймгийн Халиун сумын харьяат аймгийн Арслан Д.Буянт, Ходв аймгийн Дарви сумын харьяат сумын Заан Б.Доржжүгдэр шөвгөрлөө.

Өсвөрийн бөхийн барилдаанд Х.Анхбат түрүүлж, Х.Сүххуяг үзүүрлэсэн. “Өсөх идэр”-ийн барилдаанд А.Заяатүвшин түрүүлж, Э.Тэргэл үзүүрлэлээ.

Leave a Reply